-Чихний үрэвслийн үед чихнээс гоожсон булгийг зогсоож, чихийг хуурайшуулах зорилгоор чихэнд эмийг дусааж хэрэглэнэ.
- Чихэнд эмийг дусаахдаа эхлээд чихнээс гарсан булгийг хөвөнгөөр хуурайшуулж цэвэрлээд, чихэнд дусаах эмийг бага зэрэг бүлээсгээд, толгойг гэлжийлгэж, дараа нь том хүнд чихний дэлбээг арагш дээш нь, хүүхдэд арагш доош нь татаж байгаад 3-5 дуслаар дусаагаад чихний гэдсэн дээр хуруугаараа даран өгч аль болох 5-7 минут толгойг нь хөдөлгөхгүй хэвтүүлнэ.Нөгөө талын чихэнд дээрхийн адил дусаана.
- Мөн зулын гол шиг ороосон хөвөнг эмэндээ 2 см дүрж норгоод, чихний гадна суваг руу гулгуулан бөглөж болно.
Анхаарах зүйл:
- Чихэнд дусаах эм мөн эсэхийг уг эмийн шошгыг үзэж шалгаад, хүйтэн газар хадгалсан эмийг 30 хэм хүртэл бүлээсгэх хэрэгтэй. Хэтэрхий халуун буюу хүйтэн уусмал дусааснаас, толгой эргэх, огих, бөөлжих зэрэг үзэгдэл гарч болно. Энэ нь тайван хэвтүүлсний дараа удалгүй аяндаа арилна.
“ЭМЖЖ” эмнэлгийн сувилагч Ж.Энхтуяа