Ажлын хэт ачааллаас болж бүсгүй та ядраад байна уу? Тэгвэл алт шиг цагнаасаа 30 минутыг өөртөө зарцуулж дараах алжаал тайлах энгийн атлаа үр дүнтэй зөвөлгөөг туршаад үзвэл таны ядаргаа бүрэн тайлагдана гэдэгт итгэлтэй байна.
Зөвлөгөө 1: Халуун бүлээн устай ваннанд давс 200 грамм орчим хоолны давс хийж хутгаад хэвтэхэд ядаргаа тайлагдан, биеийн арьс сэргэдэг. Үүний зэрэгцээ сэтгэл тайвширдаг. Эмэгтэй хүний хамгийн сайхан байх ёстой зүйл бол арьс бөгөөд түүний чийглэг уян хатан чанарыг байнга анхаарч байх ёстой. Усанд орсны дараа алчуураар арчилгүй гэрийн халаад нөмрөөд уснаас гарч байх нь илүү чийглэгийг хадгалдаг. Ажлын стресс, гэр бүлийн дарамт зэрэг олон асуудал эмэгтэй хүний нуруунд том ачаа болон тохогдсоор байдаг. Энэ бүхнийг түр ч гэсэн мартаж, өөртөө анхаарах хэрэгтэй шүү охид бүсгүйчүүдээ.
Зөвлөгөө 2: Нүүрнийхээ будгийг сайтар цэвэрлээд зөөлөн саван буюу хошуу будаатай хүйтэвтэр усаар угаасны дараа арьсыг дараах аргаар цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг. Үүнд:
1. Нэг халбага нохойн хошууг халуун буцалсан усанд хийж идээшүүлэх бөгөөд хөвөнд шингээн арчих. Нохойн хошуу нь витамин С маш баялаг ба арьсанд тэжээл өгч өнгийг нь сэргээдэг.
2. Нэг халбага зөгийн балыг ногоон цайны хандтай хамт хийж мөн арчиж болно. Зөгийн бал нь арьсны үрчлээг багасгадаг бол ногоон цайны ханд нь өнгийг сэргээдэг.
3. Тараг нүүрэндээ түрхэж болно. Ингэхдээ өндөгний шартай хольж сайтар хутгаад нүүрэндээ түрхэж болно. Ялангуяа өвлийн цагт энэ түрхлэг маш үр дүнтэй. Өвөл хүйтнээс даарч биржрүүтсэн арьсыг сэргээж өнгийг жигд толигор болгодог байна.
4. Усан үзэмний шүүсийг ашиглан түрхлэг бэлтгэж болно. Энэ нь маш хялбар. Ердөө л нэг минут хэрэгтэй. Усан үзэмийг авч шүүсийг нь шахан нүүрээ арчина. Арьсыг сайхан гөлгөр болгоно.
5. Нимбэгний хальсаар нүүрээ арчиж болно. Энэ нь витамин С баялаг бүтээгдэхүүнүүдээр арьсыг арчиж тордсоноор гайхалтай үр дүнг шууд мэдрэх болно. Мөн төмс, исгэсэн байцаа, нимбэг, долоогоно, нохойн хошуунд С витамин баялаг байдаг. Харин витамин Д нь өндөг, тос цөцгий, сүү, мөөг, загасны тосонд илүү их байдаг. Амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэхийн зэрэгцээ нүүр арчилгаанд өргөн ашигладаг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн нь илүү ач холбогдолтой бөгөөд янз бүрийн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс хямд тусдагаараа онцлогтой.