Хүүхдийнхээ үгсийн санг хэрхэн баяжуулах вэ?

2018 оны 07-р сарын 16 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baby

Ирээдүй болсон хүүхэд багачуудаа сайхан амьдраасай гэж эцэг эх бид чин сэтгэлээсээ хүсэх нь мэдээж. Эрүүл, чийрэг өсөхийн хажуугаар сурч боловсрох орчинг багаас нь бүрдүүлж өгсөнөөр хүүхдүүдийн маань ирээдүй илүү гэрэлтэй болдог.
Зөвхөн үнэтэй сургалт, дугуйланд хамрагдаж, төлбөр өндөртэй сургуульд явснаар сурч боловсрох нөхцөл бүрдүүллээ гэж эндүүрч болохгүй. Хүүхдийнхээ өдөр тутмын амьдралд ойр байж, цагийг хамт өнгөрөөх нь үүнээс ч илүү үр дүнтэйг битгий мартаарай.
 Өдөрт хүүхэддээ нэг шинэ үг эсвэл насанд нь тохирсон хэлц үг зааж өгч оройн хоол идэх үед тухайн үг орсон өгүүлбэр гэр бүлийн гишүүд тус бүр хэлж тоглох.
 Хүүхэдтэйгээ хамт хайчилбар хайчлах, баримал, усан будгаар тоглохдоо шинэ үг бүтээж цээжлэх
 Гэр зуурын ажил хамт хийхдээ, салхинд алхахдаа эсрэг тэсрэг үг хэлж тоглох, нийслэл, улсын нэр сөөлжлөн хэлэх, амьтад, хүнсний бүтээгдэхүүн нэрлэх гэх мэтээр хүүхдийнхээ насанд тохирсон үгсийн сантай холбоотой тоглоом зохиогоорой
 Хүүхэд эцэг эхийгээ тоглоомонд оролцсон тохиолдолд илүү идэвхитэй байж шинэ юм хурдан сурдагийг санаарай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх