Хүүхдийн хүйсийг “сольж” болохгүй

2018 оны 01-р сарын 30 өдөр, 10 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mom-and-baby-on-vacation-300x200

Зарим ээж, аав хүүгээ багад нь охин шиг хувцаслаж, үс гэзгийг нь янзалж, эмэгтэй хүүхдийн тоглоомоор тоглуулдаг. Энэ бол хүүхдэд тийм ч тустай зүйл биш ээ. Ийм хүүхэд өөрөө мэдэлгүйгээр охин зантай болдог. Гадаад төрхнөөс гадна дэндүү наалинхай амархан гомдомтгой болдог. Тэр модонд авирах буюу хувцсаа шалбалах ч үгүй, хүүхэлдэй тэвэрч, зураг зурах гэх мэт тэрүүхэндээ гэмгүй амьтан байж, барилдсан ноцолдсон үеийн хөвгүүдээс хулчиж, голдуу охидтой хамт явдаг, биеэ хамгаалж чадахгүй цаанаа л нэг хийморьгүй, юм бүрийг уйлахаараа айлгана. Хэрэв төрөлхийн авьяастай бол яруу найрагч, жүжигчин уран бүтээлч болох тал бий. Гэхдээ л бие сэтгэлээрээ эрийн цээнд хүрсэн хүн болох ёстой. Хүүгээ охин болгож “зугаацдаг” эцэг, эх үр хүүхдээ эрэмдэглэж, амьдралд нь хохирол учруулж байгаагаа санах хэрэгтэй. Багаасаа эр хүн шиг байж сураагүй хүүхэд хожмоо ч эрийн шинжийг эзэмдэлгүй хоцорч болно. Ингэвэл би ер нь юу ч чадахгүй хагас дутуу төрсөн юм байжээ гэсэн бодолд шаналж эхэлнэ. Эвийг олж тэвчээртэй, дэс дараатай, тууштай байх эршүүд занг хүүхдүүдэд төлөвшүүлэх хэрэгтэй. Үе үе дагуулж явах, биеийн тамирт дуртай болгох, хад модонд авирах, чулуу шидэх, усанд шумбах гэх мэт хөвгүүдийн наад захын дадал дүйд аавууд сургана.   Бие бялдар чийрэг байхаас гадна мэдрэлийн төвүүдэд эр зоригийн чанарыг төлөвшүүлэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой. Баавгай шиг том биетэй залуу туулай шиг зүрхтэй болох учиргүй. Эр хүн шиг зантай охид байдаг. Тэд хөвгүүдтэй тоглоно. Уралдахаас ч буцдаггүй, юунаас ч айдаггүй. Ийм охид дайчин, биеэ даасан эмэгтэй болж өснө. Энэ бол сайн хэрэг. Гэвч эр хүнйи араншинтай охидыг өөгшүүлбэл хожим хувийн амьдралд нь багагүй бэрхшээл учирч мэдэх юм. Эцэг эхчүүд охиндоо бүсгүй хүний уян налархай шинэ төрхийг олгох хэрэгтэй. Охиныхоо хамт гоёлын хувцас тааруулах, үсээ сайхан янзлах, үнэртэй ус сонгох, оёж нэхэх, хөвгүүдийн зан чанарын тухай тунгаан ярилцах хэрэгтэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх