Зарим зайлшгүй үед урт, богино хугацаагаар хүүхдээ ажилдаа авч явахаас өөр арга байхгүй үе ээж, аав бидэнд гардаг. Юуны түрүүнд танай ажил аюулгүй, тайван орчноос бүрдсэн гэдэгт найдаж байна.
* Даргадаа заавал урьдчилан мэдэгд. Өөрийн чинь дээр байдаг хүнд хэлэлгүйгээр хүүхдээ хэзээ ч битгий ажилдаа авч ир. Утсаар эсвэл цахилгаан шуудангаар зөвшөөрөл аваарай. Хэрэв цаг нь тулсан үе гарвал ядаж мессеж бичиж арга байдлаа тайлбарлаж үлдээх хэрэгтэй.
* Хүүхдээ ажил дээрээ удаан байлгахгүйг хичээ. Эмээ, өвөөгөөс нь тусламж хүсч хүүхдээ ирж авахыг гуйгаарай.
* Хэрэв хүүхдээ ажлынхантайгаа танилцуулах зорилгоор авчрах болвол өдрөө зөв сонгох хэрэгтэй. Жишээ нь, Баасан гарагийн үдээс хойш эсвэл уулзалт цуглаан болдоггүй үеийг тааруулсан нь дээр.
* Дуу чимээ гардаггүй тоглоом сонгоорой. Ном, зургийн харандаа, эвлүүлдэг тоглоом гэх мэт.
* Ажлынхаа найз ч бай хэнийг ч хүүхдээ харж өгөхийг асуусныг хэрэггүй. Хичнээн хүүхдийг чинь өхөөрдөн, магтаж байгаа ч хүүхэд харах гэж биш ажлаа хийх гэж ирсэн гэдгийг мартаж болохгүй.
* Хэрэв тусдаа өрөөнд суудаг бол өрөөнийхөө хаалга хаалттай байлгаарай. Хүүхэд чинь дуулж, бүжиглэх үнэхээр хөөрхөн ч зохистой газар биш тул хаалгаа хааж аль болох хүний анхаарал татахгүйг хичээ.
* Гэрээсээ ажилладаг бол хүүхдээ унтсан хойгуур ажлаа амжуулж сураарай.