Эгч дүүс тоглоомоо булаацалдаж байна уу

2018 оны 02-р сарын 12 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
togloom

Эгч, ах дүүс хоорондоо муудалцаж, тоглоомоо булаацалдах явдал ямар ч айлд тохиолддог. Ялангуяа ойролцоо насны зөрүүтэй хүүхдүүдийн хооронд асуудал их гардаг ч энэ нь жирийн явдал учраас ихээр санаа зовсоны хэрэггүй. Харин дараах зөвлөгөө энэ байдлыг дээрдүүлэхэд тусална.

* Анхнаас нь хүүхдүүдээ хоорондоо дотно болгож өсгөхийг хичээх хэрэгтэй.Тэр тусмаа шинэ хүүхэд мэндэлсэний дараа ах, эгчийг дүүтэй нь ойрхон байлга.

* Том хүүхдээ марталгүйгээр тусгайлан хамт өнгөрөөх цаг гаргах хамгийн чухал. Эцэг эх бид нар шинэ хүндээ хамаг анхаарал, цагаа зориулж ах, эгчийг нь том болсонд тооцдог. Энэ нь дүүдээ дургүй болох эхний алхмыг үүсгэдэг.

* Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярилц. Ах, эгч дүүс гэдэг энгийн тоглоомын андаас хамаагүй илүү учир утгатайг тайлбарлаж өгөх ёстой. Том нь дүүдээ анхаарал тавьдаг, юм зааж өгдөг, дүү нь ах, эгчээ хүндэлдэг байдалд сургаж аливаа зүйлийг хамт хийхийг багаас нь дэмждэг байгаарай.

children-playing-on-the-floor-educational-games-for-kids-1ef4540* Хүүхдүүд хоорондоо муудалцаж, заримдаа гар зөрүүлэх мөч хүртэл гарна. Өлсөж, ядарсан хүүхдүүдийг аль болох хооллож, амарсаны дараа хамт тоглуулах хэрэгтэй. Бие биендээ муухай үг хэлэхийг  эхнээс нь хориглох дүрэм тогтоо. Хэн нэгнийг нь магтахгүй байх чухал. Үүнээс үүдэлтэй бяцхан атаархал амархан бий болдог.

* Гар, үйл хөдлөлөөр биш үгээрээ ойлголцдог гэдгийг нас бага гэлтгүй зааж эхлээрэй. Нэгнийгээ цохих бүр “ээж нь юу гэж хэлдэг билээ? Гараараа цохиж биш амаараа миний машиныг өгөөч гэж хэл ” гэх мэтээр уйгагүй давтсанаар хүүхэд аяндаа яах ёстойгоо ойлгож эхэлдэг.

* Гэр бүл, ах, эгч дүүсийн харилцаа найз нөхдийнхөөс илүү онцгой гэдгийг аажмаар ойлгуулах. Хоорондоо муудсан ч бай сайдсан ч бай ах дүүс хэзээд үргэлж холбоотой байж том болсон хойноо хэн нэгэндээ үргэлж хань болж, баяртай, гунигтай ямар ч үед нэгнээ дэмждэг байх ёстойг ойлгуулах хэзээ ч эртдэхгүй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх