ГССҮТ-д хамгийн сүүлийн үеийн өндөр үзүүлэлт, хүчин чадал бүхий MRI аппарат суурилууллаа

2025 оны 04-р сарын 29 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
494147959_1015075947381945_7832746479100576430_n

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MRI шинжилгээний аппаратыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Дүрс оношилгооны тасагт суурилуулж, тус хэсгийн бүх өрөөг шинэчлэн засварлаж тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

Энэхүү MRI шинжилгээний аппаратыг ХБНГУ-ын “SIEMENS HEALTHINEERS” брэндийн албан ёсны дистрибьютер болох “Setunari” ХХК-ийн Монгол инженерүүд угсарч, суурилуулсан байна.

Тус аппарат нь 1.5Т хүчин чадалтай бөгөөд мөр, тохой, хөлийн тавхай зэрэг жижиг хэсгийн зургийг ч чанарын өндөр түвшинд, илүү нарийвчилсан байдлаар гаргах дэвшилтэт технологи ажээ.

Түүнчлэн аппарат нь радиус томтой тул жин ихтэй /180 кг хүртэлх/ үйлчлүүлэгчид шинжилгээ хийх боломжтойгоороо давуу талтай бөгөөд спортын гэмтэл, тэр дундаа үндэсний бөхийн тамирчдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг цогцоор нь авах таатай нөхцөл бүрдэж байна.

Ийнхүү ГССҮТ-ийн дүрслэл оношилгоо шинжилгээний чадамж нэг үзүүлэлтээр дээшилж, үйлчлүүлэгч нарийн шинжилгээг богино хугацаанд хурдан шуурхай авах боломж бүрдлээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх