Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлд ГССҮТ-тэй хамтарч ажиллахаар болсон байна.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт гэмтлийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал төвлөрлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх чухал ач холбогдолтой гэж ГССҮТ-өөс мэдээллээ.