-Аргын тооллын 3 дугаар сарын 11. Мягмар (Ангараг) гараг (2025)
-Билгийн тооллын шинийн 12, шарагчин туулай, мэнгэ 7 улаан, суудал огторгуй, үнэг-8 од, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-18:51.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд нүд, алга, үсний завсарт, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Эр цэрэг, могой, морь жилтний сүлд гараг, бич, тахиа жилтний харш гараг.
-Дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, гал тахих, морь уралдуулах, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, мал хөнгөлөх, хөрөнгө оруулах, ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, малын хашаа, хороо барих, малтай холбогдох үйл, гүрэм хийлгэх, их хүнтэй уулзах, буян номын үйлд сайн. Улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас, өвчин эмнэх, сүм дуган, нохой авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, замд гарах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хүнийг ханаж, төнөх, буян хишгийн даллага авах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёж, хатгах, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, эм найруулах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу.
– Зурхайч Д. Цогтбаатар