Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

2025 оны 02-р сарын 24 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
67bbf69eb754a95b1a29e1df

Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг үнэлж, жил бүр уламжлан болгон шагнаж урамшуулдаг. Энэ хүрээнд хүнсний чиглэлээр ферм эрхэлж буй 4 гэр бүлийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлд сүү, махны чиглэлээр ферм эрхэлж буй

  • Багануур дүүргийн IV хорооны иргэн Д.Наранбаатарын гэр бүл
  • Налайх дүүргийн III хорооны иргэн С.Батсугарын гэр бүл
  • Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Ш.Батпүрэвийн гэр бүл
  • Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Д.Бямбасүрэнгийн гэр бүлд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин шагналыг гардуулсан юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх