Менингококкт халдварт өвчний сэргийлэлт, илрүүлэг дээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллана

2025 оны 02-р сарын 03 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
476079501_952866070269600_3152771677022935547_n

Манай улсад менингококкт халдварын томоохон дэгдэлтүүд сүүлийн 10 жилд буюу 2004-2006 онуудад 70-80 өвчлөл, 6-8 нас баралт бүртгэгдэж, 2007 онд 167 тохиолдол, 10 нас баралт бүртгэгдэж байв. Улмаар 2008-2009 онуудад 2-14 насны хүүхдийг вакцинжуулснаар 2010 оноос өвчлөл огцом буурч жилд 20-40 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ жилийн тухайд 10 жилийн давтамжийн дэгдэлтийн үе юм.

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн хамт ХӨСҮТ-д ажиллаж халдварт өвчний нөхцөл байдал, менингококкт халдварын бэлэн байдал, вакцинжуулалт, халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуур зэрэг асуудлаар мэдээлэл солилцож зөвлөмж өглөө.

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте ХӨСҮТ-д ажиллах үеэрээ: “Менингококкт халдвар нь вирусээр үүсгэгддэггүй ч дэгдэлтийн хүрээнээс хамаарч хяналтыг өндөр байлгах өвчлөлүүдийн нэг. Монгол Улсад бүртгэгдсэн менингококкт халдвар үүсгэгчийн дэд хүрээ тодорхойлох оношлуурын асуудалд Бүсийн оффисдоо хүргүүлэн Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллах болно” хэмээн онцлон дурдав.

Харин Эрүүл мэндийн сайд: “Менингококкт халдварын вакцин нь товлолт бус тархвар зүйн вакцин буюу халдвар гарсан үед хийгддэг вакцин юм. Тиймээс вакцины хадгалалт хугацаа хэтрэлтээс хамааран байнгын нөөцгүй бөгөөд ирэх 7 хоногт ирэх 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийнэ” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх