Эрүүл мэндийн сайд Хавдар судлалын үндэсний төвд гурван өдөр ажиллана

2025 оны 01-р сарын 28 өдөр, 13 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
474900706_948169264072614_4983556510197035157_n
Улсын хэмжээнд төвлөрсөн тусламж үйлчилгээний гол ачааллыг үүрдэг “Хавдар судлалын үндэсний төв”-өөр 7 хоногт 3800-4000 иргэн үйлчлүүлж хавдрын тусламж үйлчилгээ авч байна. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, ЭМЯ-ны баг эмнэлгүүдэд товлолд хугацаанд ажиллаж эхэллээ. Үүний хүрээнд өчигдрөөс /2025.01.27/ эхлэн 3 хоног “Хавдар судлалын үндэсний төв”-д ажиллаж тус төвөөр үйлчлүүлж буй иргэдтэй уулзан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үүсэж буй хүндрэл, ачаалал, асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.
Орон нутгийн иргэд 21 хоногт 2 удаа ирж үзүүлдэг MRI CT аппаратын ачаалал их байгааг
Хими эмчилгээний эмийн тасарсан асуудлыг
Ажилчдын илүү цагийн цалин урамшууллыг
Эрүүл мэндийн даатгалтай холбоотой ойлголтын зөрүү зэрэг асуудлуудыг шийдвэрлэв.
Эрүүл мэндийн сайд ажил хүлээж авснаасаа хойш бусад эмнэлгүүдээс хамгийн олон удаа буюу 4 дэх удаагаа ХСҮТ-д ажиллаж байна. Энэ удаад Лхагва гараг /2025.01.29/ хүртэл ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх