Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт гэмтлийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлнэ

2024 оны 12-р сарын 20 өдөр, 18 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
462553835_1264686704768848_9089610557100837254_n
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Н.Одонгуа нар өнөөдөр нийслэлийн хүн амд үзүүлэх гэмтэл согогийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ирэх 2025 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд үйлчлүүлэгчдэд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлэхээр болсон байна.
Тухайлбал, тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг болон Амбулатори, Гэмтэл согог заслын тасагт нийслэл, орон нутгийн иргэд харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх, авто замын түгжрэл болон хүлээгдэл чирэгдэлд цаг алдалгүй, түргэн шуурхай тусламж үйлчилгээ авах бүрэн боломжтой болох юм.
 Хамтын ажиллагааны хүрээнд тусламж үйлчилгээнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношлогоо, мэс засал эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх томоохон үйл ажиллагааг мөн хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ТТАХНЭ-т гэмтэл согогийн тусламж үйлчилгээг харъяалал харгалзахгүй үзүүлж эхэлснээр улсын лавлагаа шатлалын эмнэлгийн ачаалал төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг сайжруулах чухал ач холбогдолтой бөгөөд ГССҮТ-өөс тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, олон улсад нэвтэрсэн эмчилгээний дэвшилтэт арга технологийг нутагшуулах, эмчлэгдэх боломжгүй ховор өвчлөлийг эх орондоо эмчлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах чиглэлд тодорхой ахиц дэвшил авчрах юм.
ТТАХНЭ-ийн Гэмтэл, согог заслын тасаг нь нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд:
▪️ Мөр, өвдөгний үений дурангийн мэс засал
▪️ Бүх төрлийн ясны хугаралыг хадах мэс засал
▪️ Өвдөг, түнхний үе солих мэс засал
▪️ Дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал
▪️ Гар сарвууны бичил мэс засал
▪️ Мэдрэл чөлөөлөх мэс засал
▪️ Яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал
▪️ Нуруу, нугасны эмгэгийн үеийн мэс засал эмчилгээг хийж байна.
465027903_28412806234984569_1309819042464888564_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх