НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2024 оны 11-р сарын 20-ны Лхагва гарагт болно.
Энэхүү тохиролд 2024 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах юм.
Сугалааны тохирол ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна гэж Татварын Ерөнхий газраас мэдээллээ.
Сугалааны урамшуулалд:
-Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
-Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
-Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
-Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
-Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
-Найман орон таарвал /5-30 сая төгрөг/