Өнөөдрийн сэрэмжлүүлэг

2024 оны 10-р сарын 21 өдөр, 11 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa

Гадаа хүйтэрч галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2-80 насны 25 иргэн угаартсан байх бөгөөд 12 нь бага насны хүүхдүүд байна.

Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй учир иргэд өөрсдийгөө угаартаж байгаагаа мэдэх боломжгүй байдаг. Иймд иргэд Та бүхэн зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа тогтмол хөөлж, угаарын хий мэдрэгч дохиоллыг гэртээ байршуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх