Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг зөвлөж байна

2024 оны 09-р сарын 25 өдөр, 11 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ugaariin hii

Угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгахыг зөвлөж байна.

Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна. Энэхүү дохиолол нь танай гэр, байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсч байгааг илтгэнэ.
Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж шар гэрэл анивчвал “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119400 дугаарын утсанд хандаж, тусламж авахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх