Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 75%-тай үргэлжилж байна

2024 оны 09-р сарын 24 өдөр, 15 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erchimmmm

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2024.09.24/-ыг зарлан хуралдууллаа. Хуралд төрийн болон орон нутгийн өмчит 37 байгууллага танхимаар болон цахимаар оролцож, 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Үйлдвэр, компани тус бүр 2024 оны их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын явц, 2024-2025 оны өвлийн их ачааллыг давах бэлтгэл ажлын гүйцэтгэл, байгууллагын өр, авлага, санхүүгийн байдал болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хурлын үеэр хэлэлцсэн зарим шаардлагатай асуудлыг шуурхай шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад уламжилж, шийдвэрлүүлэхээр боллоо. Мөн үйлдвэр, компаниудын удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өгсөн. Үүнд:

  • Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, аюулгүйн нөөц, сэлбэг материалыг бүрдүүлэх;
  • Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагаа, техникийн ашиглалтын дүрмийг чанд мөрдөж, ажилчдын сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах;
  • Шугам, дэд станц, тоноглолуудыг хэт ачаалагдах, түүний улмаас хэрэглэгчдийн цахилгаан хангамж доголдох, ялангуяа дулаан хангамжийн систем бүхий аймаг, сум, суурин газруудтай хамтран гэнэтийн тасралт, саатлын үед ашиглах нөөц эх үүсвэрүүдийн бэлэн байдлыг хангах талаар холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах;

Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 75%-ийн гүйцэтгэлтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх