ИБУИНВУ-ын Батт хотод зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн 65 дугаар олимпиад дүнгээ гаргалаа.
Манай баг 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийн болзол хангаж, багаараа 142 оноогоор 16 дугаар байранд орсон бахдам амжилт гаргалаа. Оролцсон бүх сурагчид маань медаль хүртлээ.
Ингэснээр Монгол Улсын сурагчид сүүлийн 5 жилийн хугацаанд олон улсын математикийн олимпиадаас 5 алт, 6 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.
65 дахь удаагийн математикийн олимпиадад Монголын багийн ахлагчаар Б.Батбаясгалан, У.Батзориг нар ажиллажээ.