“Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөг энэ бямба гарагт болно

2024 оны 06-р сарын 07 өдөр, 13 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66628f9580ae7649f2a46d42

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол- Францын төвтэй хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ хүрээнд Франц хэлтэн улсуудад өргөн тэмдэглэдэг хөгжмийн баярыг тохилдуулан “Village Francophonie” буюу “Франц хэлтнүүдийн хотхон” соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг энэ сарын 8-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгнө.

Мөн урлагийн тоглолт, open mic, төрөл бүрийн тэмцээн, хөгжөөнт тоглоом гэх мэт сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулна. Жуулчдад зориулсан үнэ төлбөргүй франц хэлний хичээл болон сургалтад хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой юм. Франц хэл, соёлоор амьсгалж, франц хэлтэн улс орнуудад аялах, суралцах хүсэлтэй хүн бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх