Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаагдана

2024 оны 04-р сарын 23 өдөр, 15 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shalgallllt

БШУ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалтын журам”-ын дагуу ЭШ-ын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагт эхэлсэн ба 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт дуусна.

Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ба eec.mn /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.

Үүнд:

1. Иргэний үнэмлэх

2. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/

Жич: Дээрх шаардлага хангаагүй зураг оруулж бүртгүүлсэн тохиолдолд програмаас устгах ба та бүртгэлийн хугацаанд зургаа дахин шинэчилж оруулна уу. Бүртгэлийн хуудас зураггүй буюу шаардлага хангаагүй зурагтай хэвлэгдсэн тохиолдолд шалгалтад оруулахгүй болохыг анхаарна уу.

3. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт, интернет банкны QPay үйлчилгээ

ЭШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

-Өргөдөл хүсэлт

-Эмчийн магадалгаа

-Сургуулийн тодорхойлолт байна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх