Нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчихгүй байхыг зөвлөж байна

2024 оны 02-р сарын 09 өдөр, 11 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
new_0daeb60635090c007ee22388ae5d2cfc5a139d2f

Цагаан сарын баяр буюу шинийн 1,2,3-ны өдрүүдэд иргэд нар харах, уул овоонд гарах зэргээр хол, ойрын замд зорчдог. Ялангуяа Хэнтий, Сүхбаатар аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг байна. Тухайн аймгуудын хувьд энэ өвөл цас ихтэй, Сүхбаатар аймгийн ихэнх сум мөсөн зудын нөхцөл байдалтай, орон нутгийн чанартай авто замууд хаагдсан байгаа тул тухайн чиглэлд зорчихгүй байхыг иргэддээ анхааруулж байна.

Түүнчлэн зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутагт зорчих гэж байгаа иргэдийн хувьд техник хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, шатах тослох материал, хоол хүнсний нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаат зам, гүүрээр явах, жижиг оврын суудлын машин, мотоциклоор зорчихгүй байж, бага насны хүүхдийг авч явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх