Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
2024 оны 01-р сарын 27-ны 20 цагаас 01-р сарын 28-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -39-44 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -30…-35 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -21…-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -28…-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -27…-29 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.