Японы Засгийн газрын “Ниппон сан”-гаас хэрэгжүүлдэг “Read Japan” төслийн ном хандивлах ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болов. Тус ёслолд Японы ЭСЯ-ны Гутгаар нарийн бичгийн дарга, ноён Катанода хандивласан номын батламжийг гардууллаа. “Ниппон сан” нь 2008 оноос эхлэн уг төслөөр дамжуулж, Японы улс төр, түүх соёл, эдийн засгийн тухай зөвхөн англиар бичсэн судалгааны ном бүтээлийг гадаад орны нийтийн номын сан, судалгааны хүрээлэнгүүдэд захиалгын дагуу нийлүүлж байгаа юм. Монгол Улсын Үндэсний номын сан нь “Read Japan” төсөлд хоёр дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд эхний жил 14, хоёр дахь жил 53 нийт 67 номыг захиалж хүлээн аваад байна.
Үндэсний номын санд Японы элчин сайдын яам ном хандивлав
2024 оны 01-р сарын 19 өдөр, 12 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )