Халтиргаа, гулгаатай замд жолоо барихад анхаарах зүйлс

2024 оны 01-р сарын 10 өдөр, 14 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mashin

Гулгаатай замд жолоо барихдаа техникийн бүрэн байдалд анхааран, автомашины хурдаа тохируулан явахаас гадна жолооч та дараах зүйлсийг анхаарна уу.

Шил арчигч болон шил арчигчийн шингэнийг тогтмол шалгаж, шаардлагатай бол сольж байх шаардлагатай. Учир нь бороо болон цастай үед үзэгдэх орчин хязгаарлагдмал болдог.

Огцом тормослох, огцом жолооны хүрдээ мушгих болон огцом хааз өгөхгүй байх. Учир нь халтиргаа гулгаатай замд огцом хааз өгөх, огцом жолооны хүрдээ мушгих, огцом тормослох нь халтиргаа гулгаа үүсгэх үндэс болдог.

Халтиргаа гулгаа ихтэй замд болж өгвөл хүнд араагаар явах, ингэснээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Өгсүүр замд автомашины хурдыг нэгэн жигд барин явах, хүч алдуулсан тохиолдолд автомашин хий эргэх гулгах зэрэг эрсдэлүүд үүсдэг.

Эргэлт болон тойрог хийхдээ хурдаа хасах, ингэснээр эргэлт болон тойрог хийхдээ эгнээнээсээ халихгүйгээр эргэлтийг хийх боломжтой.

Гулгаатай замаар уруудахдаа тормосыг аль болох бага багаар гишгэж зууруулах байдлаар буух шаардлагатай бөгөөд энэ үед хурдны хайрцагны арааг аль болох хүнд араанд шилжүүлэх шаардлагатай.

Тээврийн хэрэгсэл халтирч гулгасан тохиолдолд гулгасан талруу жолооны хүрдийг эргүүлж автомашины тэнцвэрийг олох шаардлагатай.

Тээврийн хэрэгслийн хоорондын зайг барьж явах, хоорондын зай барьж явснаар учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Дугуйн даралт норм стандартын дагуу хийлэгдсэн байх, хэт сул эсвэл хэт чанга байж болохгүй.

Автомашины хүндийн жинг тэнцүү хувиарлах, тэнцүү хувиарлаагүй тохиолдолд бөгсөө хаях, руль булаах зэрэг асуудлууд үүсдэг тул сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцоно уу.

416296977_920682210058009_4292443993775145693_n

Эх сурвалж: НЭМҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх