Гал түймрээс дөрвөн хүүхдийн амь насыг аварчээ

2024 оны 01-р сарын 08 өдөр, 17 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэх дуудлага өчигдөр 14:16 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Гал түймрийн голомтоос 13 настай М, 11 настай Т, долоон настай Т, найман настай Д нарыг аварчээ.

417147772_122120817320116559_6144380499074162109_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх