Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч, 4-нд баруун аймгуудын нутгаар, 5-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023 оны 12-р сарын 01-ний 20 цагаас 12-р сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн төв хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс болон Хяргас нуур орчим, Халх голын сав газраар, өдөртөө Увс болон Хяргас нуур орчим, Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -21…-26 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7…-12 градус, бусад нутгаар -14…-19 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -12…-17 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Халх голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.