Болгар улсын нийт 4 хот цасан шуургатай холбогдуулан онц байдал зарлаад байна

2023 оны 11-р сарын 28 өдөр, 20 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2023-11-22_15-16-36-219-7cd993338912bh36h6b51q073qs3iohudjcslc9g7k0

Хар тэнгис орчмын улс орнуудад  буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улс орнуудад  цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ.

Тодруулбал, 2023 оны энэ сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учиржээ.

Мөн тус улсад зам тээврийн ослоор хоёр иргэн амь насаа алдаж, 36 иргэн хүнд гэмтэж бэртсэн байна. Өнгөрсөн ням гарагт Украйны Одесса хотын дулааны цахилгаан станцын 110 метрийн өндөр яндан их хэмжээний цасан шуурганы улмаас эвдэрч, 150,000 айл, өрх тог цахилгаан, дулаангүй болсон байна.

 Нийт сургуулийн үйл ажиллагааг бүрэн хаасан бөгөөд  байгалийн аюулт үзэгдэл дээрх улс орнуудад өнөөдрийн байдлаар нөхцөл байдал илүү хүндрэх төлөвтэй байнагэж Болгар улсын Ерөнхий сайд Николай Денков мэдээлжээ.  Болгар улсын нийт 4 хот цасан шуургатай холбогдуулан онц байдал зарлаад байна.

Эх сурвалж: https://www.dw.com/en/winter-storm-pounds-black-sea-region/g-67564993

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх