Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумын нутгаар цас үргэлжлэн орж байна.
Өдөртөө Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар салхи ширүүснэ.
Шөнөдөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч уулархаг бүс нутагт шөнөдөө -30-32 хэм хүрч хүйтэн хонох нь.
Зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч арваннэгдүгээр сарын 26 хүртэл сулрахгүй бөгөөд ирэх даваа гарагаас бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ.