Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АЛТАН НАМАР-2023 хөгжмийн наадам 41 дэх жилдээ Гоцлол цөөхүүл хөгжмийн бүтээлийн тоглолт Монгол Улсын Консерваторын концертын “Б” танхим 2023.11.18 15:00 тоглогдлоо.
Тоглолтонд:
1. Г.Итгэлтөгс “ТРИО” /Хийл, Морин Хийл, Төгөлдөр хуур/
2. Н.Бямбадорж “БОДЛЫН ҮЗҮҮРТ”
3.Э.Бумдарь “ЦАГ” /Октет/
4 Т.Сэр-Од /МУУГЗ/ “ДҮНЖИНГАРАВЫН ХҮЛГҮҮД” /Төв аймгийн “Монгол туургатан” театрын хөгжимчид/
5. А.Энхтайван /МУАЖ/ “ШУДАРГЫН ГОЦЛОЛ” /Гоцлооч Д.Сод-Эрдэнэ/
6. Х.Алтангэрэл “МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ №2”
7. A.Энхнаран “БОРВИ ХЭЭР” гоцлол
8. П.Мөнхжин “THE PICTURE” /Морин хуурын дуэт/
9.Б.Мөнгөн-Өлзий /МУУГЗ/ “БАЯРЫН УЯНГА” /цөөхүүл/
10. Д.Ариунболд /МУУГЗ/ “ТАЛЫН АНИР” /Төв аймгийн “Монгол туургатан” театрын хөгжимчид/
11. Д.Ариунболд /МУУГЗ/ “ТАЛД МАНДСАН АЯЛГУУ” /Ятгын гоцлол/
12. Т.Сэр-Од /МУУГЗ/ “ХҮРЭЭ ДӨРВӨЛ” /Ёочин, Лимбэ, Шударга, Морин хуур/
13. Ш.Өлзийбаяр “МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ” I.II.III-р анги /Морин хуурын чуулгын хөгжимчид/
Бүтээлүүд тус тус оролцож энэ төрлөөс:
– Э.Бумдарь-ОКТЕТ
– Х.Алтангэрэл-МОРИН ХУУРЫН ДӨРВӨЛ #2
– Ш.Өлзийбаяр-ОРШИХУЙН ХЭМНЭЛ /квартет/ бүтээлүүд хөгжим судлаач нарын саналаар ГАЛА тоглолтонд шалгарлаа.
Наадмын найрал хөгжим, найрал дуу ба шилдэг бүтээлийн ГАЛА тоглолт 2023.11.21-нд НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ-д тоглогдоно.
Тоглолтонд: Улсын Дуурь бүжгийн Эрдмийн Театрын симфони найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид, хөгжимчид, ЗХЖШ-ын “Үлгэр жишээ” үлээвэр найрал хөгжим, Морин хуурын чуулгын Морин хуурын дөрвөл, Монгол Улсын Консерваторын цөөхүүл хөгжимчид хөгжмийн зохиолчдын шинэ бүтээлүүдийг тоглож оролцоно.