Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

2023 оны 11-р сарын 17 өдөр, 20 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
65573ffd1431cf7f0c8d8d00

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого болон тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг бууруулж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон тусгасан юм.

Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон. Иймээс нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ. Түүнчлэн 15.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар төлөвлөсөн. Дээрх нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгасан юм. Тодруулбал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх