Алдарт сагсан бөмбөгчин Яао Мин Монголд ирнэ

2023 оны 11-р сарын 16 өдөр, 12 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1a47a5d410a8aa38d54c8f004ea644e7_x3

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурлыг ирэх оны гуравдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ хуралд сагсан бөмбөгийн нэрт тамирчин Яао Мин тэргүүтэй Ази тивд сагсан бөмбөгөөр тэргүүлэгч орнуудын холбоодын удирдлагууд хүрэлцэн ирнэ. Тус холбооны зорилго нь бүс нутгийн сагсан бөмбөгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд орших бөгөөд Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоонд Монгол, БНХАУ, Япон, Тайвань, БНСУ, БНАСАУ, Хонгконг, Макао улс багтдаг юм.

Зүүн Азийн сагсан бөмбөгийн холбоог NBA-гийн алдрын танхимын гишүүн, ФИБА-гийн Удирдах зөвлөлийн гишүүн, БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Яао Мин тэргүүлж байна. Хурлаар бүс нутагтаа өсвөр үе, эмэгтэйчүүдийн болон насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнүүдийг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Зүүн Азийн супер лигийн зохион байгуулалтын талаар хэлэлцэх ажээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх