Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

2023 оны 11-р сарын 13 өдөр, 18 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу  14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж,  цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас орох газрууд:

13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,

14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,

14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,

15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

 Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх