Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж, гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авчээ

2023 оны 11-р сарын 10 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
400072426_1579673325770876_2922264452837393250_n

Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-наас 10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.

Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тухайлбал, халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 7-ны өдөр 39, 8-ны өдөр 86 байсан бол, 9-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Мөн энэ сарын 3-10-ны хооронд осголт, хөлдөлтийн шалтгаант тохиолдол нийт 18 байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: ГССҮТ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх