Дорнод аймаг дахь сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд хяналт, шалгалт хийлээ

2023 оны 11-р сарын 01 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1698806200343

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Өрсөлдөөн – Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээний зүүн бүсийн ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.

Агентлагийн дарга С.Ням-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн сүлжээ дэлгүүр, бөөний төвүүдэд Өрсөлдөөн, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа эсэхийг шалгалаа.

“Дорнод худалдаа ХХК”-ийн бөөний агуулах худалдаа, “Нарлаг” сүлжээ дэлгүүрт хийсэн шалгалтаар бараа, бүтээгдэхүүний шошгололт, хугацаа дууссан бүтээгдэхүүний зөрчил мөн хэрэглэгчийн гомдол, саналыг хүлээн авах цэг байхгүй  зэрэг дотоод хяналт, зохион байгуулалтын зөрчил дутагдлууд илэрлээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж,  хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөн улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж ажиллах талаар Дорнод аймаг дахь ШӨХТГ-ын улсын байцаагч П.Бор-Охинд үүрэг чиглэл өглөө.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх