Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийг нэвтрүүллээ

2023 оны 10-р сарын 30 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
06-1-768x1024

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг Шведийн Хаант Улсын Стокхольм хотын Элчин сайдын яаманд нээлээ.

Тус элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Стокхольм хотод сурч, ажиллаж, амьдарч буй 12 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хаанаас ч ойроос, үнэ төлбөр, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Стокхольм хот дахь Элчин Сайдын яамнаас 5000 гаруй консулын үйлчилгээ үзүүлснээс иргэний бүртгэлийн чиглэлээр 1456 үйлчилгээг хүргээд байна. Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 130 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 9 дэх улсын 13 дахь цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтан 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба цаашид 40 гаруй дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх