Нийслэлийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

2023 оны 10-р сарын 16 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
652ccb261431cf7f0c8d8b6e

Нийслэлийн хэмжээнд 2023 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 19-22-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Цэрэг татлагын товчоо хуралдаж, цэрэг татлагын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн юм. Мөн 18-25 насны иргэдийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, Засгийн газрын 2017 оны 144, 2019 оны 441 дүгээр тогтоолоор баталсан Иргэнийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн татах журамд заасан өвчний онош, заалтуудаар тэнцүүлэх, чөлөөлөх асуудлаар санал солилцов.

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирж хамрагдана. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ.

Цэрэг татлагыг дараах байршлуудад зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэг-14 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг-83 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг-96 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг-31 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг-34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэг-5 дугаар сургууль
  • Багануур дүүрэг- “Гүн галуутай” цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг- “Хангай” цогцолбор сургууль
  • Налайх дүүрэг-“Налайх” политехник коллежид зохион байгуулна

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх