Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Франц Улсад дэлгэгдлээ

2023 оны 10-р сарын 16 өдөр, 12 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
q0TeMubB8NOIrcBt9husEFEvdQsgVFlrPsPELuI9vJPBnLgZhsvmLNVwV0zRcCnv

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдлээ.

Үзэсгэлэн худалдаанд Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 30 орчим аж ахуй нэгж оролцож байгаа бөгөөд ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, уран хатгамал зэрэг 8000 гаруй бүтээгдэхүүний дэлгэн танилцуулан худалдаалж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаа нь Монголын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг европын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, бизнесээ өргөжүүлэх, цаашлаад Үндэсний хэв шинжийг агуулсан өв уламжлал, өвөрмөц хэрэглээ, аж ахуй, үндэсний ондоошлыг дэлхий дахинаа сурталчлан таниулж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын Түүхийн музейн гадаа талбайд дэлгэгдэж байгаа бөгөөд энэ сарын 22-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх