Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсан этгээдийг дайчлан баривчилжээ

2023 оны 10-р сарын 11 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police
Эрүүгийн цагдаагийн албанаас иргэдийн интернэт банканд 2021-2022 онуудад хууль бусаар нэвтэрч олон удаагийн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, Турк Улс руу оргон зайлсан “Г” гэгчийг интерполын шугамаар “Хөх” булант зараар эрэн сурвалжилж байсан.
Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх