Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай өнөөдөр 2023 оны /10 дгаар сарын 05-нд/ томилогдлоо. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал ажил хүлээлцэж, тамгыг гардуулахдаа “Салбарынхаа хуулийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажиллах”-ыг захиад ажлын амжилт хүсэв. М.Батмагнай өмнө нь ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн газар, хэлтсийн даргаар олон жил ажилласан туршлагатай. Тэрбээр үүрэгт ажилдаа томилогдож, тамгаа хүлээж авах үеэрээ “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сайжруулж,,иргэддээ хүртээмжтэй, хариуцлагатай, өндөр бүтээмжтэй ажиллахад хамт олны хамтын хүчин чармайлт чухал”-ыг онцоллоо.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Батмагнай томилогдлоо
2023 оны 10-р сарын 05 өдөр, 20 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )