Гадаадын иргэн, харьяатын газар есдүгээр сард 54 өргөдлийг бүрэн шийдвэрлэлээ.
Тайлант хугацаанд байгууллагын төвд 50 (иргэнээс 37 өргөдөл, 2 гомдол, албан хаагчдаас 11 өргөдөл), орон нутаг дахь нэгжүүдэд 15 (иргэнээс 8 өргөдөл, албан хаагчдаас 7 өргөдөл), нийт 65 өргөдлийг хүлээн авч, 23 өргөдлийг шийдвэрлэсэн.
Мөн өмнөх сард хүлээн авсан 31 өргөдлийг шийдвэрлэж, есдүгээр сард нийт 54 өргөдлийг (өргөдөл 53, гомдол 1) шийдвэрлэлээ.
Нийт өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 96,7 хувьтай, 27 өргөдөл хяналтад буюу шийдвэрлэх шатанд байна.
Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс манай байгууллагад нийт нэг өргөдөл (гомдол 1) шилжүүлснийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэлээ гэж ГИХГ-аас мэдээллээ.