Хүүхэд байгаа газарт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна

2023 оны 10-р сарын 02 өдөр, 10 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
383989475_635553178738094_6575249362722656450_n
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд иргэн “А” нь өөрийн эзэмшлийн суудлын автомашины ар хэсэгт ачаа ачих үедээ арын суудалд хэвтүүлсэн 1 сартай хүүхдийг автомашины сандлын түшлэгээр дарсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Нярай хүүхдийн биеийн байдал хөнгөн, одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Цагдаагийн байгууллагад хүүхэд зам тээврийн осолд өртөх, жолооч ойр орчныг шалгахгүй хөдөлгөөн эхлүүлснээс ард, урд тоглож байсан бага насны хүүхдийг дайрах, автомашины цонх онгорхой хөдөлгөөнд оролцох үед хүүхэд цонхоор унах, донсолгоонд шидэгдэх, машин дотроо бага насны хүүхдийг цоожлох, хүүхдийг тусгай зориулалтын бүс, сандалгүй зорчуулаагүйгээс гэмтэх, дотор нь хүүхэд байгааг шалгалгүйгээр автомашиныг ачиж, журмын хашаанд хадгалах зэрэг насанд хүрэгчдийн зөвхөн автомашинтай холбоотой хариуцлагагүй үйлдлээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учирч байна.
Иймд хүүхдэд автомашины сандлын түшлэгээр хүртэл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учруулж болзошгүйг анхаарч, хүүхэд байгаа газарт сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой, аливаа эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх