СБД-ийн төрийн өмчийн цэцэрлэгийн туслах багш нар ур чадвараараа өрсөлдөв

2023 оны 09-р сарын 28 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
383775113_715160777317177_3018809496487314934_n
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын багш нарын баярын 57дахь өдрийг тохиолдуулан нутаг дэвсгэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын ажлын үр дүнг үнэлэх, харилцан суралцах, сайн туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор мэргэжлийн ур чадварын болон спортын олон төрөлт арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн туслах багш нарын дунд мэргэжлийн ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Цэцэрлэгийн туслах багш нь хүүхдийн хөгжлийн онцлог хэрэгцээг танин мэдэж, харилцааны болон эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй, бүлгийн багшид өдөр тутам дэмжлэг үзүүлж ажиллах чухал үүрэгтэй. Ийм учраас туслах багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, тэргүүн туршлагыг нь хуваалцах зорилготой зохион байгуулсан энэхүү уралдаанд дүүргийн төрийн өмчийн 36 цэцэрлэг оролцов. Туслах багш нар эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан сургалт, үйл ажиллагааны үед өмсдөг ажлын хувцасны үзүүлбэр үзүүлж, “Миний ажлын онцлог” сэдвээр илтгэл тавин, өөрийн сонгосон үлгэрээ хүүхэлдэйн театрт амилуулсан юм. Мөн бүтээлч сэтгэлгээгээ харуулсан сургалтын хэрэглэгдэхүүн урлахаас гадна онолын мэдлэгээ сорьсон тест бөглөн урлаг, гоо зүйн авьяасаараа тус тус өрсөлдөж, мэргэжлийн ур чадварын шилдэгээ тодрууллаа. Нийт зургаан төрлийн нийлбэр дүнгээр
I байрт 93 оноогоор 135-р цэцэрлэг, багшийн туслах С.Мөнхцэцэг
II байрт 91 оноогоор 40-р цэцэрлэг, багшийн туслах А.Цэлмэг
III байрт 90 оноогоор 234-р цэцэрлэг, багшийн туслах Ц.Буян-Өлзий
IV байрт 87 оноогоор 175-р цэцэрлэг, багшийн туслах Б.Баярмаа
V байрт 86 оноогоор 1-р цэцэрлэг, багшийн туслах Н.Баттөмөр нар тус тус шалгарав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх