ХНХЯ: Дорнод аймагт ажилгүйдлийн түвшин 4,9 хувьтай байна

2023 оны 09-р сарын 25 өдөр, 21 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d0abd4296639fbe3ca678e94baf8b6cf
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал нар Дорнод аймагт ажиллаж байна.
Аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, ажил байдалтай нь танилцан, санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
Салбарын албан хаагчдын зүгээс зүүн бүсийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн ахмад настанд үйлчилгээ үзүүлэх MNS 5823:2016 дугаар стандартын дагуу ажилтны орон тооны асуудлыг шийдвэрлэх, Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх, Төрийн хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлагатай автомашин, албан хаагчдын компьютер тоног төхөөрөмжийг шинэчлэх, ахмад настны амралт сувиллын төлбөрийг нэмэгдүүлэх талаар болон үйл ажиллагааны зардлын талаар санал тавилаа.
Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, Ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна гэж ХНХЯ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх