БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүллээ

2023 оны 09-р сарын 19 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
380425806_864277971727773_5852322992306032891_n
Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрт:
Хүргэлтийн үйлчилгээний ажил: Хүргэлтийн үйлчилгээний салбарт ажиллах хүч нийлүүлэх, ачих, буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилал бүхий (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг ажиллуулахаар шийдвэрлэв.
Хүргэлтийн үйлчилгээний салбар: Үүнд: Нисэх онгоцны буудлын ачих, буулгах үйлчилгээ (Хамтын ажиллагаатай байгууллагууд багтсан) ачих, буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах эрхтэй (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдад тус салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд зөвшөөрөгдсөн ажлын төрөл салбараас өөр ажил эрхлэх тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл цуцлагдана.
Энэ шийдвэр нь 2023 оны дөрөв дэх ээлжийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийн дагуу шинээр ирэх Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдад болон H-2 визтэй ажилчдад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжих ба хүргэлтийн үйлчилгээний салбарт (49401 кодтой) мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан хөдөлмөр эрхлэх (H-2) визтэй шинээр ирэх иргэдийг ажиллуулахдаа БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх