Залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байна

2023 оны 09-р сарын 12 өдөр, 16 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
650000d71431cf7f0c8d89c8

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд: Нийслэлийн хэмжээнд  өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 731 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 59.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 3136 бүртгэгдсэн. Залилах гэмт хэрэг байнга өсөх хандлага байгаа бөгөөд цахим халдлага их байна.

Тодруулбал, 14 хоногийн хугацаанд 650 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 20 орчим хувиар өссөн. Мөн гэр бүлийн хүчирхийлэл буурсан, хүний биед халдах гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна гэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх