“Монполимет” ХХК зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдууллаа

2023 оны 08-р сарын 22 өдөр, 12 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
мон
Монгол Улсын Хөгжлийн банк нь “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орчин үеийн дэвшилтэт, эко технолоиудыг нэвтрүүлэх, жилийн 1,000,000 тонн цемент, цементийн клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын үйлдвэр байгуулах “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65.0 сая ам.долларын зээлийг олгосон. Тус төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд “Монполимет” ХХК нь зээлийн өр төлбөрөө 2023 оны наймдугаар сарын 21-нд бүрэн төлж барагдууллаа.
Ингэснээр Хөгжлийн банкны эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 21-ний байдлаар 398.7 тэрбум төгрөгт хүрлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх