Борооны үед цахилгааны аюулгүй байдлаа хангах зөвлөмж

2023 оны 08-р сарын 16 өдөр, 13 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
366662076_730760378858083_8383291687056436144_n
Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан, цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож, аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байж, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,
Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх, эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул хүрэхээс зайлсхийх,
 Тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх