Авто замын инженерүүдийг БНСУ-д сургана

2023 оны 08-р сарын 09 өдөр, 20 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7002

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр  /2023.08.09/ Иргэний барилгын инженер, технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Ким Бунг Суктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ тус байгууллагатай хамтран  К-смарт удирдлага буюу авто замын нэгдсэн менежментийн системийг хөгжүүлэх төслийг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр болж байна.

Зам, тээврийн хөгжлийн яам нь  БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгох зорилт дэвшүүлэн, ажиллаж байгаа.

Тэгвэл төслийн хүрээнд,

К-смарт буюу ухаалаг системд суурилсан авто замын нэгдсэн удирдлагын системийг Монгол Улсын авто замын салбарт хөгжүүлэх,

Авто замын хагарал, нүх, эвдрэлийг оношлон илрүүлэх машин, тоног төхөөрөмж нийлүүлэх,

Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын авто замын салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг хөгжүүлэх, туршлага судлууж, мэргэшүүлэх чиглэлээр тогтвортой, үр дүнтэй ажил хийхээр тогтлоо.

Эх сурвалж: ЗТХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх