Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023 оны 08-р сарын 04 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uer

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу  8 дугаар сарын 4-ний  өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны Ерөө, Эг, Балж, Барх Хангай нуруунаас эхтэй Түй, Онги зэрэг голуудын  усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна.

Орхон /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа  гол /Дархан хот/, Бэлтэс гол /Баянзүрх/, Үүр гол /Цагаан-Үүр/ Халх  /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 10-80 см Сөгнөгөр гол, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/ орчимд үерийн түвшинг 5-10 см давсан байна. Харин Туул гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 14 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 5-ны  өдөр Ерөө гол Дулаанхаан сум орчимд 20 см  нэмэгдэх хандлагатай байна. Мөн  8 дугаар сарын 5-6-нд нутгийн хойд хагаст, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх