Завхан аймгийн 100 жилийн түүхийг агуулсан 6 боть номын нээлтийг өчигдөр буюу 7 дугаар сарын 25-ны өдөр хийлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, аймгийн удирдлагууд, номын зохиогчид, эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцов.
Нэгэн зууны түүхэн шастир
Нэгэн зууны баримтат шастир
Нэгэн зууны он дарааллын шастир
Нэгэн зууны мэдээн шастир
Нэгэн зууны зурагт шастир
Даяарын хүндэтгэлт эрхмүүд гэсэн зургаан агуулгат түүхээ Завханчууд өнөөдөр ийнхүү өлгийдлөө.
Зургаан боть номыг Баянхайрхан сумын харьяат МУИС-ын түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Баярсайхан тэргүүтэй судлаач, эрдэмтэд бүтээн туурвисан бол “Титан Тауэр Констракшн” ивээн тэтгэн хэвлүүлжээ.
Номын дээжийг АЗДТГ-ын Төрийн архивын тасаг, Б.Явуухулангийн нэрэмжит Төв номын сан, аймгийн Орон нутгийг судлах музейд хадгалуулав.